Сурагч Хатнаа мобикомын хэрэглэгч юм. Мобикомын дугаар нь сүлжээндээ 70 төг, бусад сүлжээнд 80төгрөгөөр дуудлага хийдэг ба сүлжээндээ 19 төг, бусад сүлжээнд 24 төгрөгөөр мэссеж бичдэг байна. Хатнаад анх a төгрөгийн нэгж байсан. Харин тэр сүлжээндээ b минут, бусад сүлжээнд c минут дуудлага хийсэн ба сүлжээндээ d ширхэг, бусад сүлжээнд e ширхэг мэссэж бичсэн байна. Одоо түүнд хэдэн төгрөгийн нэгж байгааг тооцож олно уу?
a,b,c,d, e гэсэн 5-н ширхэг тоо өгөгдөнө. Эдгээр нь харгалзан анх байсан нэгж, дотоод сүлжээн дэх дуудлага, бусад сүлжээндэх дуудлага, дотоод сүлжээн дэх мэссеж, бусад сүлжээн дэх мэссежийг илэрхийлэх тоонууд юм.
Үлдэгдэл нэгжний тоог хэвлэ.
0<a<10000,0<b,c,d,e<1000
1000 3 5 2 1
328
100 1 0 0 1
6